top of page

YOUNG SPIKES- МОНГОЛ МАРКЕТЕРУУД АЗИД ӨРСӨЛДӨН ШИЛДЭГЭЭР ШАЛГАРЛАА.

Сингапур улсад зохион байгуулагдаж байгаа SPIKES ASIA Азийн маркетинг креатив салбарын хамгийн том наадмын нэг хэсэг 30 хүртэлх насны залуу маркетеруудын дунд зохиогддог Young Spikes Integrated тэмцээнд Монгол улсаа төлөөлөн анх удаа оролцож ТЭРГҮҮН БАЙР эзэллээ.

2-р байрт Хятадын DDB агентлагын баг, 3-р байрт Японы Hakuhodo/Dentsu агентлагын баг тус тус шалгарлаа.

“Монголын Маркетингийн Холбоо” Монголд анх удаа албан ёсны эрхтэйгээр Ази Номхон далайн орнуудын креатив, маркетингийн салбарын хамгийн том наадам болох “Spikes-Asia Festival of Creativity” тэмцээний “Young Spikes Integrated Competitions” хэсгийг 5 дугаар сард Монголдоо амжилттай зохион байгуулсан бөгөөд тус шалгаруулалтанд Viral Agency компанийн OOTB багийн Tsend Khureldorj, Б. Есөнзаяа нар оролцон түрүүлсэн.





Уг тэмцээнээр нийгэм болон брэндэд тулгамдаад буй асуудлыг хэрхэн бүтээлчээр шийдэж болох тухай маркетингийн кампанит ажлын төлөвлөгөөг 48 цагийн хугацаанд боловсруулах даалгавар өгөгддөг. Энэ жилийн тэмцээнд Ази, номхон далайн орнуудын нийт 10 улсын, 18 баг оролцсоноос Монголын баг анх удаа оролцсон хэдий ч Азийн шилдэг агентлагуудтай өрсөлдөн, түрүүлсэн нь Монголын Маркетинг, бүтээлч салбарынхны хувьд олон улсад хүлээн зөвшөөрөгдөх, өрсөлдөх чадварыг өсгөх боломжийг бий болголоо.

 
 
 

Comments


Location

#505, Bluesky tower, Ulaanbaatar, Mongolia

Email 

Follow

  • Facebook
  • X
  • LinkedIn
  • Instagram

© 2025 Mongolian Marketing Association.

bottom of page