top of page
368346959_582747140714257_2675714850196178383_n.jpg

Бидний тухай

ТҮҮХЭН ЗАМНАЛ

Монголын Маркетингийн Холбоо нь 1994 онд маркетинг, худалдааны мэргэжлийн эрдэмтэн судлаачид, сургалт эрдэм шинжилгээний болон үйлдвэрлэл, бизнесийн байгууллагын үүсгэл санаачлагаар байгуулагдсан.

1995-2002 он хүртэл маркетингийн сургалт эрдэм шинжилгээний ажлын чадавхийг бүрдүүлэхэд гол анхаарлаа төвлөрүүлэв.

2003 оноос эхлэн маркетингийн арга ухаанд тулгуурлан төрийн ба бизнесийн байгууллагуудын үйл ажиллагааг эрчимжүүлэхэд нь бодитойгоор туслах тэдний зах зээлд ажиллаж буй чадварыг нь үнэлж алдаршуулах ажлыг хийж байна

2006 оноос маркетинг бизнесийн олон улсын сургалт явуулж эхлэв. Мөн Азийн мэргэшсэн маркетеруудын хөтөлбөрт Монголын маркетеруудыг оролцуулахаар бэлтгэж байна.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Монголын Маркетинийн Холбооны гишүүд болон сонирхогч нийт хүмүүст зах зээлийн арга ухаан-маркетингийг монголын өвөрмөц нөхцөлтэй уялдуулан эзэмшүүлж, чөлөөт эдийн засгийн тогтолцооны үед бие дааж ажиллаж амьдрахад нь бодитойгоор туслахад оршино.

ЗОРИЛТ

Гишүүд дэмжигчдийнхээ зах зээлийн мэдлэг, маркетингийн боловсролыг дээшлүүлэх

Бизнесийн байгууллагуудад маркетингийн судалгаа хийж өгч, менежментийн ухаалаг шийдвэр гаргахад нь туслах, зөвлөгөө өгөх

Шинээр үүсгэн байгуулагдаж байгаа компани, аж ахуйн нэгжүүд найдвартай түншээ сонгох, маркетингийн ба бизнес төлөвлөгөө зохион хэрэгжүүлэхэд нь туслах

Маркетингийн зохистой орчин бүрдүүлэх, улс орны үндэсний аюулгүй байдал, дотоод зах зээл, үндэсний үйлдвэрлэлийг хамгаалах асуудлаар төр засгийн бодлогын үндсийг боловсруулахад оролцох, бололцоотой арга хэлбэрээр нөлөөлөх

Мэргэшсэн маркетеруудыг бэлтгэж, Монгол улсыг дэлхийн хөгжлийн жам ёст нийцүүлэн удирдах оюуны нөөцийг бүрдүүлэх үйлст маналайлан оролцох

ҮЙЛ АЖИЛЛАГАА

Эрхэм зорилгодоо хүрэхийн тулд Ази болон Дэлхий дахины маркетингийн байгууллагуудтай нягт холбоотой ажиллаж, мэргэжлийн өндөр ур чадвар эзэмшин, гишүүд нийт хүмүүст чанартай үйлчилгээ үзүүлэхийг хичээн ажиллаж байна. Үүнд:

Маркетингийн зөвлөгөө

Сургалт семинар

Уулзалт ярилцлага

Онол практикийг хослуулан эзэмшүүлэх зорилгоор эдийн засаг бизнесийн чиглэлийн их дээд сургуулиудын төгсөх курсын оюутнуудын дунд маркетингийн олимпиадыг уламжлал болгон зохион байгуулж байна.

ГАДААД ХАРИЛЦАА

1994 оны 6 сард АНУ-ын Маркетингийн Холбоотой хамтран ажиллах гэрээ байгуулсан.

1995 оны 7 сард Сингапурын Маркетингийн Холбоотой гадаад харилцаагаа өргөжүүлэв.

1995 оны 5 сард Япон улсын Токио хотод Дэлхийн Маркетингийн холбоо болон Ази Номхон Далайн Маркетингий эвслийн удирдлагуудтай уулзаж хамтран ажиллах гэрээ байгуулсан.

1995 оны 10 сард Ази Номхон Далайн Эвсэлд гишүүнээр элссэн.

1997 онд холбооны ерөнхийлөгч АНУ-ын маркетингийн Холбоонд айлчилж, ажил хэргийн холбоо тогтоов.

1999 онд Филиппины Маркетингийн Холбоотой холбоо тогтоов.

2001 онд Солонгосын Маркетингийн Холбоотой холбоо тогтоов.

2003 онд Сингапурын Маркетингийн Институттэй холбоо тогтоов.

2006 оны 4 сард Тайланд улсын Бангкок хотод Дэлхийн болон Ази Номхон Далайн Маркетингийн Холбооны удирдлагуудтай уулзаж Дэлхийн Маркетингийн Их хуралд оролцсон.

Япон, Тайланд, Тайван, Солонгос, Австрали, Малайз зэрэг орны маркетингийн байгууллагуудтай нягт холбоотой ажиллаж байна.

Тус холбоо Ази Номхон Далайн Маркетингийн Холбооны гишүүн орнуудын бэлтгэж эхэлсэн Азийн мэргэшсэн маркетер хөтөлбөрт Монголын маркетеруудыг оролцуулахаар бэлтгэж байна.

ЗАХ ЗЭЭЛД МАНЛАЙЛАГЧ ШАЛГАРУУЛАЛТ

Маркетингийн арга ухааныг эзэмшин зах зээлд шударгаар ажиллаж буй бизнесийн байгууллагуудын зах зээлд эзлэх байр сууриа бэхжүүлж гадаад, дотоод дахь нэр хүндийг нь өсгөх зорилгоор 2003 оноос эхлэн “Зах зээлд манлайлагч” арга хэмжээг дараахь 3 номинацаар тодруулдаг болсон.

Зах зээлд тэргүүлэгч байгууллага

Шилдэг маркетингтай байгууллага

Шилдэг маркетер

Онол практикийг хослуулан эзэмшүүлэх зорилгоор эдийн засаг бизнесийн чиглэлийн их дээд сургуулиудын төгсөх курсын оюутнуудын дунд маркетингийн олимпиадыг уламжлал болгон зохион байгуулж байна.

МОНГОЛЫН МАРКЕТИНГИЙН ХОЛБООНЫ УДИРДАХ БҮРЭЛДЭХҮҮН

Менежментийн баг

Удирдах зөвлөл

Dedication. Expertise. Passion.

This is your Team section. It's a great place to introduce your team and talk about what makes it special, such as your culture or work philosophy. Don't be afraid to illustrate personality and character to help users connect with your team.

bottom of page