top of page

Spikes Asia 2026


ree

Ази Номхон Далайн Орнуудын маркетинг, зар сурталчилгааны салбарын шилдгүүдийг тодорхойлдог хамгийн том тэмцээн Spikes Asia-д бүтээлээ уралдуулахыг уриалж байна. 2025.01.01-с хойш хийсэн маркетингийн ажлууд оролцох эрхтэй бөгөөд бүтээлээ илгээх эцсийн хугацаа нь 2026.01.29 болно.


Бүтээлээ илгээх хугацаа болон төлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг

ree

Энэ жилийн хувьд дараах шинэчлэлүүд орсныг дуулгаж байна.


Creative B2B төрөл шинээр нэмэгдлээ.

Маркетингийн экосистем дэх бизнесээс бизнес рүү чиглэсэн бүтээлч ажлуудыг шалгаруулах шинэ номинаци нэмэгдсэн нь брендийн үнэ цэн болон бизнесийн өсөлтөд бүтээлч сэтгэлгээ шингээсэн ажлууд хэрхэн бодит өөрчлөлтүүд авчирч буйг онцлох чухал өөрчлөлт болов. Дашрамд дурдахад энэ жил шүүгчдийн бүрэлдэхүүнд Бат Сольюшн Партнерс компанийн ТУЗ-ын дарга, Монголын Маркетингийн Холбооны гишүүн В.Ганзориг Creative B2B төрөлд шүүгчээр ажиллахаар сонгогдоод буй билээ.


Social & Influencer шагнал Social & Creator болж өөрчлөгдлөө.

Маркетингийн салбар үргэлж хувьсч буйтай холбоотойгоор уг номинацын шалгаруулалтад өөрчлөлт оруулах нь зүйн хэрэг байв. Шинэ нэршилтэй болохоос гадна, дотроо 12 дэд номинациудтай болсон ба ингэснээр брендүүдийн хүргэх гэж буй дуу хоолой, дүр төрхийг контент бүтээгчид хэрхэн гаргаж, томоохон өөрчлөлтүүдийг бий болгож буйг гаргаж ирэхийг зорьж буй билээ.


Design чиглэлд шинэ дэд төрөл нэмэгдэв.

Transformative Design гэсэн дэд номинаци шинээр нэмэгдэв. Бусдыгаа түүчээлж буй онцгой дизайны ажил байхаас гадна орчин үеийн инновацыг хэрхэн ажилдаа тусгаж, бодит өөрчлөлт авчирч буйг тодорхойлох зорилготой юм.


Гэх мэтчилэн нилээд өөрчлөлт, сайжруулалтууд Spikes Asia 2026-д тусгагдсан бөгөөд сонирхсон чиглэлээрээ илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл https://www.spikes.asia/ сайтад зочлох болон Spikes Asia-н Монгол дахь төлөөлөгч Монголын Маркетингийн Холбооны info@marketing.org.mn -руу мэйл бичихийг зөвлөж байна.

 
 
 

Comments


Location

#505, Bluesky tower, Ulaanbaatar, Mongolia

Email 

Follow

  • Facebook
  • X
  • LinkedIn
  • Instagram

© 2025 Mongolian Marketing Association.

bottom of page