top of page

“Creative Student Competition 2025” амжилттай болж өндөрлөлөө

 

ree

Монголын Маркетингийн Холбоо 2025 оны 11 дүгээр сарын 29, 30-ны өдрүүдэд маркетинг болон бизнесийн удирдлагын чиглэлээр суралцдаг 3, 4-р курсийн оюутнуудын дунд “Creative Student Competition 2025” бүтээлч тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.


Тэмцээний үндсэн зорилго нь ирээдүйн маркетингийн мэргэжилтнүүдийг бодиторчны нөхцөлд сорьж, салбарт шаардлагатай ур чадварыг хөгжүүлэх, олон улсын түвшний кейс дээр ажиллах боломж олгох явдал байв. Энэ жилийн тэмцээний кейсийг үүрэн холбооны салбарын тэргүүлэгчдийн нэг болох Скайтел Групп өгсөн бөгөөд оролцогч багууд “Виртуал үүрэн холбооны оператор үүсгэх” сэдвийн хүрээнд стратеги бүтээлч шийдэл боловсруулах даалгаврыг авч, зах зээлд нэвтрүүлэх боломжит бизнес загвар, маркетингийн цогц төлөвлөгөөг боловсруулан өрсөлдсөн нь тэмцээний гол онцлог байлаа.

ree

Энэ удаагийн тэмцээн нийт 43 багийн өргөн оролцоотой явагдаж, эхний шатнаас 18 шилдэг баг шалгарч шүүгчдийн өмнө илтгэл, концепцээ танилцуулсан. Багууд маркетингийн стратеги, бүтээлч аргачлал, дата суурьтай дүгнэлт, онолын мэдлэгийг хослуулан “виртуал оператор”-ын боломжит хэрэгжилтийн хувилбаруудыг санал болгож, бодит кейс дээр суурилсан шийдэл боловсруулах чадвараараа өрсөлдсөн юм.


Тэмцээнийг салбарын туршлагатай экспертүүд дүгнэж, оролцогчдын бүтээлүүд нь хэрэглэгчийн зан төлөв, салбарын чиг хандлага, технологид суурилсан бүтээлч шийдлүүдийг шингээсэн байдлаараа өндөр үнэлэгдлээ. Шилдэг оролцогчид мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах, менторшип хөтөлбөрт хамрагдах, бодит дадлага хийх зэрэг карьерын боломжуудыг нээж авсан нь тэмцээний үнэ цэнтэй үр өгөөж байв.


Эцсийн дүнгээр дараах багууд амжилт гаргаж, манлайллаа: 

🏆 1-р байр: Infinity – Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль 

🥈 2-р байр: EBA – Санхүү Эдийн Засгийн Их Сургууль 

🥉 3-р байр: Winx – Монгол Улсын Их Сургууль


ree

“Creative Student Competition 2025” нь жил бүр уламжлал болгон зохион байгуулагдаж, салбараа хөгжүүлэх ирээдүйн мэргэжилтнүүдийг бэлтгэх, тэдний авьяас, туршлагыг сорих, маркетингийн салбарын үнэ цэнтэй залгамж халааг бий болгоход хувь нэмэр оруулсан чухал арга хэмжээ хэвээр байх болно.


 
 
 

Comments


Location

#505, Bluesky tower, Ulaanbaatar, Mongolia

Email 

Follow

  • Facebook
  • X
  • LinkedIn
  • Instagram

© 2025 Mongolian Marketing Association.

bottom of page