top of page

Cannes Lions 2025-р зочилсон нь...

Креатив салбарын хамгийн том арга хэмжээ болох Cannes Lions 2025-нд биеэр зочлон ирсэн хоёр дах зочин бол Daisuki Global-н үүсгэн байгуулагч Т.Анударь өөрийн үзэж харснаа та бүхэндээ хуваалцаж байна.

ree

1. Cannes Lions 2025-д оролцох болсон шалтгаан юу байсан бэ? Ямар хүлээлттэй байсан бэ?

Салбарын хамгийн том төлөөлөгчидтэй уулзах, тэднээс суралцах боломжтой арга хэмжээ болохоор энэ салбарт ажиллаж эхэлсэн цагаасаа л очихыг хүсэж, мөрөөдөж эхэлсэн. Daisuki Global маркетингийн агентлагаа эхэлсэн цагаас хойш яаж илүү бүтээлч, илүү ухаалгаар төсөл, маркетингийн кампанит ажил хийх вэ гэдэг асуултад хөтлөгдөх болсон минь Cannes Lions 2025-д явах хамгийн том түлхэц болсон. Асуултынхаа хариултыг олохоор өндөр хүлээлттэйгээр явсан. 

ree

2. Оролцсоны дараах сэтгэгдэл ямар байна вэ?

Бүтээлч салбарын “аварга загаснуудтай” нэг танхимд суугаад, хүрээллээсээ гарч гаднаас нь харахад өөрчилж шинэчлэх боломжтой олон зүйлс ажиглагдсан. Нүдээ цавчих завдалгүй олон хөтөлбөр, сургалт, үйл ажиллагаанууд зэрэг болоод мэдээлэлд бөмбөгдүүлж байсан ч маш жаргалтайгаар “бөмбөгдүүлсэн” байдаг. Буцаж очоод энийг ч хийж үзмээр, тэрийг ч туршиж үзмээр бөөн урам зоригтой болчихсон байсан. Гандан ороод хийморийн сан тавиулсан аятай л байна. 

ree

3. Цаашид сурсан мэдсэн зүйлээ ажил хэрэгтэйгээ хэрхэн холбож хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байгаа вэ?

Creator Economy Монголд гэлтгүй дэлхийд хүчээ авч байгаа. 2027 он гэхэд 480 тэрбум долларын зах зээл бий болно гэсэн судалгааг танилцуулж байсан. Брэндүүд нийт маркетингийн төсвийнхөө 20-30 хувийг нөлөөлөгч болон контент бүтээгчдийн хамтралд зориулах чиг хандлагатай болж байна. Энэ бол маш том тоо, хэрэглэгчид зар сурталчилгаанаас илүү хүнд итгэж байна. Cannes lions 2025-д явахаас өмнө эхлүүлэхээс эргэлзэж байсан төслөө бүрэн итгэлтэйгээр эхэлж байгаа. Энэ нь нөлөөлөгч болон контент бүтээгчдийг нэгдсэн байдлаар харах болон үр дүнг хэмжих боломжтой платформ юм. Дэлхийд нийт идэвхтэй 200,000 гаруй контент бүтээгч байгаа бол бидний судалгаагаар Монголд 4500+ орчим бүтээгч байна. Энэ тоо өдрөөс өдөрт нэмэгдэх хандлагатай гэж харж байгаа. Илүү олон бүтээлч санаа туршихаар бэлдэж байна. Бүтээлч байдал ерөөсөө сайн туршилтын үр дүн шиг санагддаг. Харилцагчдаа ч гэсэн уриалмаар байна. Зоригтойгоор хамтраад, улаан хивсэн дээр алтан арслан өргөтлөө туршилт хийцгээе! 


 
 
 

Comments


Location

#505, Bluesky tower, Ulaanbaatar, Mongolia

Email 

Follow

  • Facebook
  • X
  • LinkedIn
  • Instagram

© 2025 Mongolian Marketing Association.

bottom of page