Cannes Lions 2025-р зочилсон нь
- contentmoma
- Aug 11
- 1 min read
Updated: Aug 17
Креатив салбарын хамгийн том арга хэмжээ болох Cannes Lions 2025-нд биеэр зочлон ирсэн ТЭСО Групп-н Байгууллагын Харилцааны газрын дарга Э.Одончимэг өөрийн аяллын сэтгэгдлээс хуваалцлаа.

1. Cannes Lions 2025-д оролцох болсон шалтгаан юу байсан бэ?
Cannes Lions бол дэлхийн хамгийн нэр хүндтэй бүтээлч фестиваль бөгөөд маркетинг, сурталчилгаа, дизайн, storytelling гэх мэт олон чиглэлд шинэ хандлага, жишиг тогтоодог. Хувь хүний хувьд энэ салбарынхаа хамгийн оргил арга хэмжээнд оролцох нь суралцах, холбогдох, сэдэл авах том боломж гэж харсан. Мөн Монголын бүтээлч салбарыг олон улсын төв тайзнаас харж, сурч, ирээдүйд нөлөө үзүүлэхүйц санааг авчрах зорилготой байлаа.
2. Ямар хүлээлттэй байсан бэ?
Мэргэжлийн уран бүтээлчдийн гайхалтай илтгэлүүд, бүтээлүүдийг харахыг ихэд хүлээж байсан.
Шинэ трендүүд, технологи, бүтээлч сэтгэлгээ хэрхэн бизнесийн амжилт болдог талаар мэдэх хүсэлтэй байсан. Мөн олон улсын уур амьсгал дунд Монголын бүтээлч салбар хаана явна вэ гэдгийг харьцуулах сэтгэлзүйн бэлтгэлтэй очсон.

3. Оролцсоны дараах сэтгэгдэл ямар байна вэ?
Сэтгэл маш өндөр байна. Хүлээлтээс давсан мэдлэг, туршлага авлаа.
Хүн төвтэй сэтгэлгээ, утга агуулгатай шийдэл, технологи, бүтээлч ур чадварыг хослуулсан төслүүд маш гүн сэтгэгдэл үлдээсэн. Ялангуяа нийгмийн эерэг өөрчлөлт авчирсан PR болон дизайн төрлийн бүтээлүүд онцгой урам өгсөн. Бас хувь хүн, бага хэмжээний агентлагууд хэрхэн дэлхийд гарч байгааг хараад "боломж байдаг" гэдгийг улам ихээр мэдэрсэн.
4. Цаашид сурсан мэдсэн зүйлээ ажил, уран бүтээлтэйгээ хэрхэн холбож хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байгаа вэ?
Бүтээл хийхдээ зүгээр нэг гоё дизайн бус, асуудлыг шийдэх үнэ цэнэ бүхий санаа дээр төвлөрөх
Хүмүүсийн дотоод мэдрэмж, соёл, хандлагад нөлөөлөхүйц контент, кампанит ажил төлөвлөх
Монгол дахь төслүүдээ олон улсын стандарт, бүтээлч логиктой уялдуулах
Салбарын хүмүүстэй ярилцлага, workshop, туршлага хуваалцах уулзалт зохион байгуулах
Ирэх жилүүдэд Монголын бүтээлийг Cannes-д сойж, оролцуулах зорилго тавьж байна




Comments