Young Lions Competitions Mongolia 2025
- Anu Ulziidelger
- Feb 25
- 1 min read
“YOUNG LIONS COMPETITIONS” 30 хүртэлх насны олон улсын бүтээлч залуусын уралдаан Монгол улсад анх удаа зохион байгуулагдлаа.
Бүтээлч салбарын 30 хүртэлх насны 19 багийн нийт 38 залуу маркетеруудын дунд ур чадвар, уран сэтгэмжийн өрсөлдөөнт
тэмцээн эхэлж, багууд өгөгдсөн сэдвийн хүрээнд өөрсдийн бүтээлч санаагаа уралдуулан 24 цагийн турш даалгавраа гүйцэтгэх юм.
Ингээд бүтээлч салбарын шилдгүүд нэг дор цугларан ур ухаанаа дайчлах уралдаан эхэлж, салбарын хөгжил олон улстай эн зэрэгцэхэд нэг алхам ойртлоо.
2-р сарын 21-с 2-р сарын 23 хүртэл үргэлжилсэн энэхүү тэмцээний “Дижитал” төрөлд өгөгдсөн даалгаварыг багууд бүтээлч байдал, ур чадвараараа өрсөлдөн гүйцэтгэсэн.
Тэмцээний үр дүн:
🔸Үндэсний ялагч багаар: Мобиком корпорацаас оролцсон “CreatiVerse” багийн Р.Үүрийнцолмон, Г.Нацагмаа
🔸2-р байранд: Brainstorming agency-с оролцсон “Momento” багийн Б. Есүй, П. Хишигбаяр
🔸3-р байранд: Unread media-с оролцсон “Team Unread” багийн Д.Түшигт-Эрдэнэ, Ж.Тэмүүжин нар шалгарлаа.
Нийт тэмцээнд оролцогчдодоо халуун баяр хүргэе.
Тэмцээний ялагчаар шалгаран Монгол улсаа төлөөлөн Канн Лайнс фестивальд оролцох болсон багтаа амжилт хүсье.
Comments