top of page

Young Lions Competitions 2025

Writer's picture: Anu UlziidelgerAnu Ulziidelger

Бид анх удаагаа Дэлхийн хамгийн том креатив байгууллага болох “Cannes Lions”-н “Young Lions Competition”-ын дотоодын тэмцээнийг Монголдоо зохион байгуулах гэж байна. Young Lions Competition бол дэлхий даяар ажиллаж амьдарч буй хамгийн шилдэг, залуу маркетерууд, бүтээлч салбарынхны хуран чуулж багаар ажиллах чадвар, бүтээлч сэтгэлгээ, ур ухаанаа сорьдог тэмцээн билээ.

Энэ жил Дижитал болон Маркетер гэсэн 2 төрлөөр тэмцээн зохион байгуулагдах болно.

02 дугаар сарын 21-23нд зохиогдох “Young Lions Competition Mongolia”-д оролцож шилдгийн шилдгээр тодорсон баг 2025 оны 06 дугаар сард Франц улсын Канн хотод болох “Young Lions Competition”-д эх орноо төлөөлөн, дэлхийн шилдэг залуу авьяастнуудтай эн зэрэгцэж мэдлэг, чадвараараа өрсөлдөх болно.


Тэмцээний ДИЖИТАЛ төрөлд өрсөлдөх багууд нь дараах шаардлагуудыг хангасан байна:

• 2 гишүүнээс бүрдэх

• Багийн гишүүд 30 буюу 30-аас доош насны /1994 оны 06 дугаар сарын 20-ноос хойш төрсөн/ байх

• Бүтээлч дижитал харилцаа холбооны /зар сурталчилгаа г.м/ агентлагт ажилладаг байх.

• Freelancer буюу хувиараа хөдөлмөр эрхлэгч байж болно

• In-house creative team буюу бизнесийн байгууллагын маркетинг, бүтээлч багийн гишүүд байж болно.


Тэмцээний МАРКЕТЕР төрөлд өрсөлдөх багууд нь дараах шаардлагуудыг хангасан байна:

• 2 гишүүнээс бүрдэх

• Багийн гишүүд 30 буюу 30-аас доош насны /1994 оны 06 дугаар сарын 20-ноос хойш төрсөн/ байх

• Зар сурталчилгаа, бүтээлч харилцаа холбооны үйлчилгээний захиалагчид буюу бизнесийн байгууллагад ажилладаг /in-house/ байх

• Зар сурталчилгааны агентлагт ажилладаг бол тус төрөлд оролцох боломжгүй.

• Freelancer буюу хувиараа ажилладаг бол тус төрөлд оролцох боломжгүй.


Тэмцээний хугацаа, даалгавар, шүүлт зэрэг бүх үйл явц “Young Lions Competitions”-ын олон улсын форматаар зохиогдох бөгөөд бид энэ жил Дижитал, Маркетер гэсэн 2 төрлөөр тэмцээнийг зохион байгуулна.


Бүртгэлийн холбоос: https://forms.gle/3UdVuCFxUi8YvsAq7

25 views0 comments

Recent Posts

See All

Kommentare


bottom of page