Spikes Asia Festival 2016
- Anu Ulziidelger
- Sep 24, 2016
- 1 min read
Updated: Feb 14

2016 оны 9 сарын 21 ны өдрөөс 9-р сарын 23 ны өдрүүдэд Сингапур улсад зохион байгуулагдсан Ази Номхон Далайн улс орнуудын маркетингийн шилдэгүүдийн цугларалт болох “SPIKES ASIA 2016” фестивальд Монголын Маркетингийн Холбооны төлөөлөгчид амжилттай оролцоод ирлээ.
Фестиваль нь үндсэн 4 төрлийн арга хэмжээнээс бүрддэг ба үүнд 1. Сүүлийн үеийн маркетингийн тренд, технологийн дэвшил, инновацийн талаарх сургалтууд 2. Маркетингийн оны шилдэг бүтээл, кэйсүүдийн үзэсгэлэн 3. Нетворкинг 4. Оны шилдэг бүтээлүүдэд шагнал гардуулах ёслол.
Улмаар нийт 20 ангилалаар тухайн оны маркетингийн шилдэг бүтээлүүдийг шалгаруулсан ба монгол улсаас анх удаа энэ жил "Y & R Mongolia" компанийн 2 бүтээл Радио бүтээлийн төрөлд мөнгө, хүрэл цомын эзэн боллоо.
Comments