top of page

SMART Marketing Conference 2019

Writer's picture: Enkhsolongo Bat-OchirEnkhsolongo Bat-Ochir

Updated: Jan 21

Монголын Маркетингийн Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг SMART MARKETING CONFERENCE нь Монголын маркетинг болон бүтээлч салбарынхны мэдлэгийг нэмж, урам зоригийг бадраах зорилготой маркетингийн хамгийн том чуулган юм.  


Тус чуулганы агуулга дэлхийн болон Азийн маркетинг, бүтээлч салбарын туршлагатай, мэдлэгтэй, амжилттай мэргэжилтнүүд, дэлхийн шилдэг маркетингийн агентлагуудын захирлуудын салбарын шинэ трендүүд, амжилттай хэрэгжсэн кампанит ажлууд, кэйсүүдийн танилцуулга болон Монголд хийгдсэн салбарын судалгааны үр дүнгээс бүрддэг.


Энэ жил ч мөн адил дата ба хэрэглэгчийн мэдээлэлд суурилсан зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компани болох, 100 улсад төрөл бүрийн судалгааны дэд бүтэцтэй, сошиал медиа мониторинг, сурталчилгааны үр дүнтэй байдал, хэрэглэгч болон худалдан авагчийн зан төлөв, олон нийтийн санаа бодлыг судалдаг Kaнтар компанийн бүсийн захирал, Campaign Marketing сэтгүүлийн контент хариуцсан захирал, 120 гаруй улсад салбартай сурталчилгааны McСan агентлагийн Шанхайг хариуцсан криэтив захирал зэрэг гадны 4 илтгэгчид оролцлоо. Түүнчлэн, аливаа компанийн маркетингийн бодлого гүйцэтгэх захирлын шийдвэрээр хэрэгжих нь олонтаа байдаг учир чуулганы 2 дугаар хэсэгт Монголын зах зээлд маркетингийн хувьд тулгамдаж буй асуудал болоод түүний гарц, шийдлийн талаар ТОП-4 компанийн гүйцэтгэх захирлуудын дунд CEO TALK өрнөв. Мөн өнгөрсөн жил СМО судалгаагаа танилцуулж байсан MMCG компани энэ жил CEO судалгааны үр дүнгээ танилцууллаа. Энэ илтгэлээс CEO нарын маркетингийн талаарх бодол болон маркетеруудаас юу хүсдэг, ямар ур чадвар хайдаг гэх мэт олон сонирхолтой мэдээлэл авах боломж олгосон юм.  







Энэ жилийн чуулганы үндсэн сэдэв нь "Creativity & Creative Strategy" тэр дундаа сonsumer experience буюу хэрэглэгчийн туршлага дээр үндэслэсэн маркетинг болон соёл үнэт зүйлсийн брендийн талаар байх бөгөөд энэ тухай илтгэлийг "Тера экспресс" ХХК-ийн Захирал, ММХ-ны Ерөнхийлөгч Алтанбагана танилцуулна. Мөн Монголын Маркетингийн Холбоо жил бүр дэлхий болон Азид зохион байгуулагддаг маркетингийн томоохон чуулга, арга хэмжээнд өргөн бүрэлдэхүүнтэй оролцдог. Тэдний нэг болох дэлхийн хамгийн том маркетингийн чуулган болох CANNES LIONS-д танилцуулагдсан сонирхолтой кэйс, маркетингийн чиг хандлагуудын талаар чуулганы 3 дугаар хэсэгт "Бат солюшн партнерс" ХХК-ийн Захирал, ММХ-ны дэд ерөнхийлөгч Г.Баярхүү танилцуулах болно. Smart 2019 чуулганы үеэр компаниудын бүтээгдэхүүн үйлчилгээний танилцуулга бүхий бүхээгүүд засагдахын зэрэгцээ арга хэмжээний дараа салбарын мэргэжил нэгт хүмүүстэй танилцан холбоо тогтоох, нэтворкинг хийх боломжтой.






2 views0 comments

Recent Posts

See All

Comments


bottom of page