top of page

SMART Marketing Conference 2024

Writer's picture: Enkhsolongo Bat-OchirEnkhsolongo Bat-Ochir

Updated: Jan 22

Монголын Маркетингийн Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бүтээлч салбарын хамгийн том чуулган Smart Marketing Conference арга хэмжээ 9 сарын 24-ний өдөр Steppe Arena-д найм дахь удаагаа амжилттай зохион байгуулагдлаа. Уг чуулганд Австрали, Япон, Грек, Сингапур, Герман, Энэтхэг зэрэг улсаас найман илтгэгч хүрэлцэн ирж Creativity, Content marketing strategy, Marketing in 2025, B2B/B2C Marketing best practices and Crossover Opportunities зэрэг сэдвээр олон сонирхолтой илтгэлийг хүргэсэн юм.


Энэ жилийн SMART Marketing Conference Гадаад илтгэл, Брэнд стори, Воркшоп, Канн кэйс, Experience booth болон Networking area гэсэн үндсэн 6 хэсгээс бүрдсэн юм.


Салбартаа мэргэшсэн дэлхийн хэмжээний экспертүүд болон Монголын бүтээлч салбарынхан, маркетерууд, бизнес эрхлэгчид, багш, оюутан залуус гэх зэргээр нийт 1500 гаруй оролцогч Smart Marketing Conference-2024 арга хэмжээнд оролцлоо.



Гадаад илтгэл


Forum Stage



Тус арга хэмжээнд олон шинэлэг зүйл анзаарагдсаны нэг нь байгууллагууд өөрийн онцлогийг шингээсэн Experience booth-үүдийг засаж байршуулсан ажил бөгөөд оролцогчдын анхаарлыг ихээхэн татаж байсан юм.



SMART төслийн багийн гишүүд, илтгэгчдийн хамт
SMART төслийн багийн гишүүд, илтгэгчдийн хамт

Ирэх жилийн SMART Marketing Conference-оор илүү баялаг хөтөлбөртэйгөөр, илүү олуулаа эргэн уулзацгаая.


17 views0 comments

Recent Posts

See All

Comentários


bottom of page