top of page

Яагаад Young Lions 2025-д оролцох хэрэгтэй вэ?



Young Lions нь 1990-ээд онд Каннын Олон Улсын Бүтээлч Байгууллагын Наадам (Cannes Lions)-ын хүрээнд залуу бүтээлчдэд зориулан хэвлэмэл сурталчилгааны төрлөөр зохиогдож байсан бол өдгөө Фильм, Дижитал, Медиа, PR, Брэнд, Дизайн зэрэг олон төрөлтэй тэмцээн болж өргөжжээ.


Энэхүү тэмцээн нь маркетинг, сурталчилгааны салбарт карьераа эхлүүлж буй залууст өөрсдийн авьяас чадвараа олон улсад харуулах, бодит сорилттой нүүр тулан богино хугацаанд оновчтой шийдэл, шилдэг бүтээлийг бий болгох боломжийг олгодог. Оролцогчид түргэн сэтгэх, бүтээлч байдлаа сорих, багаар ажиллах ур чадвараа хөгжүүлж, олон улсын бүтээлч салбарын залуу маркетеруудтай эн зэрэгцэн өрсөлддөг тул энэхүү тэмцээнээс асар их өсөлт, хөгжлийг олж авдаг.


Яагаад заавал оролцох ёстой вэ гэж үү? Маш ойлгомжтой 4 давуу талыг дурдъя

  1. Зөвхөн номноос сурч болохгүй мэдлэгийг дэлхийн маркетингийн томчуудтай нэг өрөөнд, бодит өрсөлдөөн дунд олж авах боломж. Young Lions бол таны авьяасыг сорьж, дэлхийн шилдэг залуу маркетеруудтай хамтран, бодит сорилтуудыг шийдвэрлэх цэг юм. 

  2. Сэтгэгч, уран бүтээлчид, салбарын шилдэг мэргэжилтнүүдтэй харилцах, бүтээлч салбарт хүрээгээ тэлэх том боломж бүрдэнэ.

  3. Өгөгдсөн сэдвийн хүрээнд богино хугацаанд хамгийн оновчтой бүтээлийг гаргах шаардлагатай тул бодит сорилттой тулгарах, асуудлыг анализ хийх хурд, бүтээлч байдал, шийдэл боловсруулах чадвар нэмэгдэнэ.

  4. Young Lions-д амжилт үзүүлсэн оролцогчид олон улсын агентлагуудад ажиллах, томоохон төсөл дээр хамтран ажиллах гэх мэт карьераа өсгөх том боломжтой болдог.


Маркетингийн салбарт амжилт гаргахыг хүсэж буй залууст Young Lions Competitions бол алдсан ч харамсахгүй, суралцах үнэ цэнтэй тэмцээн юм. Хэрэв та өөрийн бүтээлч байдлаа сорьж, дэлхийн хэмжээний өрсөлдөөнд оролцохыг хүсэж байвал Young Lions Competitions таны эхний том алхам, зөв гараа байж чадна! Маргаашийн удирдагчид өнөөдөр өөрийгөө сорьдог.



Бүртгэлийн холбоос: https://forms.gle/3UdVuCFxUi8YvsAq7

 
 
 

Comments


Location

#505, Bluesky tower, Ulaanbaatar, Mongolia

Email 

Follow

  • Facebook
  • X
  • LinkedIn
  • Instagram

© 2025 Mongolian Marketing Association.

bottom of page