top of page

Маркетинг Менежментийн Улсын VII Олимпиад 2017 шилдэгүүд шалгарлаа

Writer's picture: Enkhsolongo Bat-OchirEnkhsolongo Bat-Ochir

Маркетингийн менежментийн улсын олимпиадад жил бүр дунджаар Улаанбаатар хот болон хөдөө, орон нутгийн 15 сургуулийн 100 орчим оюутнууд оролцдог. Тэмцээн 2 үе шаттай.

Нэгдүгээр шатанд оюутнуудын онолын мэдлэг, асуудал шийдвэрлэх чадвар, судалгааны ур чадварыг сорьдог бөгөөд хамгийн өндөр оноо авсан 6 баг 2-р шатанд шалгарч үлддэг. Тэмцээний 2-р шат нь оюутнуудын практик ур чадвар, бүтээлч сэтгэлгээ болон өгөгдсөн хугацаанд асуудлыг оновчтой шийдвэрлэх чадвар зэргийг сорьдог юм.

1-р байранд шалгарсан Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн “Сэд баг” 1,000,000 төгрөгийн мөнгөн шагнал, шилжин явах цом, өргөмжлөл, Монголын Маркетингийн Холбооны “МЕНТОРШИП ХӨТӨЛБӨР”-т багаараа хамрагдах эрх, хамгийн өндөр хувийн оноо бүхий нэг оролцогч “Spikes Asia 2017” арга хэмжээнд оролцох эрхээр шагнуулав.

Хүмүүнлэгийн Их Сургуулийн “Brainy Buddies баг” II байранд шалгарч, 750,000 төгрөгийн мөнгөн шагнал, өргөмжлөл, Мөнгөн медаль, Монголын Маркетингийн Холбооны “НИЙГМИЙН МАРКЕТИНГИЙН ФОРУМ 2017”-д багаараа оролцох эрхээр шагнагдлаа.

Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн “Гэрэлтэй цонх” баг 3-р байранд шалгарч 500,000 төгрөгийн мөнгөн шагнал, өргөмжлөл, Хүрэл медаль, Монголын Маркетингийн Холбооноос зохион байгуулдаг “ДОТООД СУРГАЛТ”-нд багаараа оролцох эрхээр тус тус шагнууллаа.

Мөн Хувийн оноогоороо тэргүүлсэн шилдэг нэг оюутанд, 1, 2, 3-р байр эзэлсэн багуудын удирдагч багш нарт өргөмжлөл, мөнгөн шагнал, шилдэг 2 оролцогчид Д.Дагвадорж багшийн нэрэмжит шагнал, өргөмжлөлөөр тус тус шагнаж урамшууллаа.

Маркетинг менежментийн улсын VII Олимпиадыг зохион байгуулахад үнэтэй хувь нэмрээ оруулсан Их Засаг Олон Улсын Их Сургууль, Улаанбаатар принт, Зебра Интернэшнл ХХК, MMCG ххк, НҮБ хүүхдийн сан, Хүүхдийн Тусламжийн Утас 108-ын хамт олон, их дээд сургуулиуд, эрдэмтэн багш нар, идэвхитэй оролцсон нийт оюутнууддаа талархал илэрхийлье.

0 views0 comments

Коментарі

bottom of page