Эмхэтгэл ном гарах гэж байна.
Их дээд сургуулийн маркетингийн багш нарын "Маркетингийн орчин үеийн асуудлууд" онол аргазүйн бага хуралд тавигдсан хурлын сэдвийн хүрээн дэх илтгэлүүдээр ММХ болон Удирдлагын академиас хариуцан эмхэтгэл гаргахаар ажиллаж байна.
"Ирээдүйн маркетерууд" нэвтрүүлэг
Монголын маркетингийн холбоо, ШУТИС-ийн Компьютерийн техник, менежментийн сургууль ерөнхийлөн зохион байгуулж, Үндэсний манлай үйлдвэр "АПУ" ХК хамтран зохион байгуулсан, мөн Улсын Драмын Эрдмийн театр, Чоно групп, Мongolian marketing consulting group, NTV телевиз ивээн тэтгэж бүтсэн эдийн засгийн шинжлэх ухааны доктор, профессор Д.Дагвадоржийн нэрэмжит "Маркетингийн менежмент" улсын анхдугаар олимпиадыг "ИРЭЭДҮЙН МАРКЕТЕРУУД" нэвтрүүлэг болгон NTV телевизээр 30 минутын хугацаатай гурван нэвтрүүлэг болгон дараах хуваарийн дагуу гаргах гэж байна.
04.29 (Баасан) - 23.40 цагаас NTV телевизээр 04.30 (Бямба) - 16.40 цагаас NTV телевизээр 05.01 (Ням) - 16.40 цагаас NTV телевизээр
Нэвтрүүлгийг үзээд танд хийж бүтээх эрч хүч нэмэх болно гэдэгт итгэж байна.
"Маркетингийн орчин үеийн асуудлууд" онол аргазүйн бага хурал амжилттай зохион байгуулагдлаа.

Жил бүр зохион байгуулдаг их дээд сургуулийн маркетингийн багш нарын онол арга зүйн семинар энэ жилээс агуулга, хүрээгээ тэлж онол арга зүйн бага хурал болон зохион байгуулагдсан бөгөөд энэ жил "Маркетингийн орчин үеийн асуудлууд" сэдвийн дор боллоо.
Энэ удаагийн бага хурлыг Монголын маркетингийн холбоо, Удирдлагын академи хамтран амжилттай зохион байгуулснаар 20 орчим их сургуулийн багш нар оролцож нийт 10 гаруй илтгэл тавьж, хэлэлцүүлэг явагдаж олон асуудлын шийдлийг олж, шинэ шийдлийг хэрхэн зохион байгуулах тухай ярилцлаа.
Онол аргазүйн бага хурлыг Удирдлагын академийн Сургалтын бодлого, зохицуулалтын албаны дарга, доктор (Ph.D) Р.Бадралмаа нээж үг хэлснээр хурал эхэлсэн бөгөөд хуралд дараахь илтгэлүүд тавигдлаа.
|
Маркетингийн орчин үеийн хөгжлийн чиг хандлага |
Б.Даваасүрэн
Монголын маркетингийн холбооны ерөнхийлөгч, доктор (Ph.D), профессор |
|
Төрийн үйлчилгээний маркетинг |
С.Жаргалсайхан
Удирдлагын академи, Бизнесийн удирдлагын тэнхимийн ахлах багш, Монголын маркетингийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн |
|
Маркетингийн орчин үеийн урсгал чиглэлүүд |
Б.Нарангэрэл
ШУТИС-ийн КТМС-ийн Маркетинг үйлдвэрлэлийн удирдлагын профессорын багийн тэргүүлэх профессор, доктор (Ph.D) |
|
Интерактив болон онлайн маркетинг, брэнд хэрэглэгчдийн хандлага |
Ц.Цолмон
МУИС, ЭЗС-ийн маркетинг, олон улсын худалдааны тэнхимийн багш, докторант
Д.Нарандалай
МУИС, ЭЗС-ийн маркетинг, олон улсын худалдааны тэнхимийн багш |
|
Холистик маркетинг |
Т.Ганхүү
ИЗИС-ийн ЭЗНББС, Эдийн засаг, нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн багш, докторант |
|
Улс төрийн маркетингийн асуудал |
Н.Батжаргал
Удирдлагын академийн Удирдлагын коллеж, Сургалтын албаны дарга |
|
Үйлчилгээний чанарын мониторинг |
Л.Бурмаа
МУИС-ийн ХҮДС-ийн маркетингийн тэнхимийн ахлах багш, магистр |
|
ТАМ загварыг судалгаанд хэрэглэх нь |
Ц.Гантөмөр
ШУТИС, Механик инженерийн сургууль, Тээврийн удирдлага, логистикийн профессорын багийн ахлах багш |
|
ЖДҮ-ийн маркетингийн асуудал
|
Ц. Нансалмаа
ХААИС, ЭЗБС, Маркетингийн тэнхимийн багш, доктор (Ph.D), дэд профессор |
|
Маркетингийн сургалтын арга зүйг боловсронгуй болгох асуудал |
Т. Хишигсүрэн
Монголын Үндэсний Дээд Сургуулийн багш, докторант |
|
Маркетингийн сурах бичгүүдэд хэрэглэгдэж буй нэр томъёонд хийсэн шинжилгээ |
С.Жаргалсайхан
Удирдлагын академи, Бизнесийн удирдлагын тэнхимийн ахлах багш, Монголын маркетингийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн |
Зохион байгуулагчдын зүгээс амралтын өдөр, цаг заваа, бие сэтгэлээ зориулан идэвхитэй оролцож, хамтран ажиллахаар зүтгэж буй мэргэжил нэгт багш нар, удирдах албаны хүмүүстээ талархал илэрхийлж байгааг хүлээн авна уу.
Дэлгэрэнгүй зургийг эндээс үзнэ үү.
Онол аргазүйн бага хуралд тавигдсан хурлын сэдвийн хүрээн дэх илтгэлүүдээр ММХ болон Удирдлагын академиас хариуцан эмхэтгэл гаргахаар бэлтгэж байна.

Монголын маркетингийн холбоо, Удирдлагын академиас хамтран зохион байгуулж байгаа их дээд сургуулийн маркетингийн багш нарын “Орчин үеийн маркетингийн асуудлууд” сэдэвт онол арга зүйн бага хурал болно. Хуралд 20 их дээд сургуулийн 60 орчим багш, бизнесийн байгууллагын удирдах албаны хүмүүс оролцох бөгөөд 10 гаруй илтгэл тавигдана. Хурал Удирдлагын академи дээр зохион байгуулагдах гэж байна.
Зорилго:
Олон улсын маркетингийн хөгжлийн чиг хандлага, өнөөгийн монголын маркетингийн хөгжлийн түвшин ямар байна гэдэг талаар хэлэлцэнэ.
Үүнээс гарах үр дүн нь их дээд сургуулийн маркетингийн багш нарын хамтын ажиллагааны үндсэн чиглэл тодорхойлох, бэлтгэгдэж гарч буй маркетерууд ямар мэдлэгтэй байхыг тодорхойлно.
ТАЛАРХАЛ
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор, профессор Д.Дагвадоржийн нэрэмжит “Маркетингийн менежмент”-ийн улсын анхдугаар олимпиадыг хамтран зохион байгуулж, бүхий л шатанд өндөр хариуцлагатай ажиллаж, олимпиадын нэр хүндийг өндөрт өргөсөн ШУТИС-ийн Компьютерийн техник, менежментийн сургууль (КтМС) болон КтМС-ийн Маркетинг, үйлдвэрлэлийн профессорын (МҮП) багийн тэргүүлэх профессор, доктор дэд профессор Б.Нарангэрэл, олимпиадын нарийн бичгээр ажилласан Ч.Энх-Амар түүнчлэн бүхий л үйл явцад гар бие оролцсон МҮП-ын багийн багш нар, дотоод зохион байгуулалт, анги танхимыг бэлдсэн багш, албан хаагчдад талархал илэрхийлье.
Олипиадын нээлтийн үйл ажиллааг бүрэн төгс болгоход дэмжиж ажилласан ММХ-ны удирдах зөвлөлийн гишүүн, Д.Цэрэнсамбуу захиралтай Улсын Драмын Эрдмийн театрын хамт олон болон маркетингийн албаны дарга Ч.Ундрал, менежер Ц.Пүрэвсүрэн нарт талархал илэрхийлье.
Ивээн тэтгэгчээр оролцохын зэрэгцээ, олимпиадын онолын мэдлэгийг шалгахад үнэтэй хувь нэмэр оруулж, шүүгчээр ажилласан маркетингийн зөвлөгөө, судалгааны MMCG (Mongolian marketing consulting group)-ийн хамт олон, гүйцэтгэх захирал Д.Амгаланбаатар, С.Долгорсүрэн нарт талархал илэрхийлье.
Олимпиадын нэг, хоёрдугаар шатны үйл ажиллагаанд эхнээс нь дуустал бүтээлч, санаачлагатай байж, ивээн тэтэгчээр оролцсон "Чоно" группын ерөнхий захирал, ММХ-ны удирдах зөвлөлийн гишүүн Ш.Алтанбагана, группын хамт олонд талархал илэрхийлье.
Олимпиадын 2-р шатыг амжилттай зохион байгуулж, шалгарсан багуудын бүтээлч, шинэлэг даалгаврыг өндөр хэмжээнд танилцуулах ажлыг өндөр хэмжээнд гүйцэтгэж ажилласан, ерөнхий ивээн тэтгэгч "АПУ" ХК-ийн хамт олон, маркетингийн газрын дарга, ММХ-ны удирдах зөвлөлийн гишүүн Г.Баярмагнай, маркетингийн менежер А.Болор-Эрдэнэд талархал илэрхийлье.
Олимпиадын туршид үйл явцыг дүрсжүүлэх, мэдээллийн хэрэгслээр цацах, олимпиадын нээлтээс эхлээд шалгаруулалт хүртэлх бүх л үйл явц болон багуудыг сурталчлах телевизийн нэвтрүүлэг болгохоор шургуу ажиллаж байгаа NTV телевизийн хамт олон, редактор Б.Ганцацрал нарт талархал илэрхийлье.
Мөн
I шатны Шалгаруулалтын зөвлөлийн дарга:
· Хөдөө аж ахуйн их сургуулийн Эдийн засаг бизнесийн сургуулийн Маркетингийн тэнхимийн Эрхлэгч, Док. Дэд проф.С. Бадарч
I шатны Шалгаруулалтын зөвлөлийн Нарийн бичгийн дарга:
· ШУТИС КТМС-ийн Маркетинг Үйлдвэрлэлийн профессорын багийн багш, Магистр. Ч. Энх-Амар
I шатны Шалгаруулалтын зөвлөлийн Гишүүд:
1. ШУТИС КТМС-ийн Маркетинг Үйлдвэрлэлийн профессорын багийн тэргүүлэх профессор, Док. Дэд проф. Б. Нарангэрэл
2. МУИС, Эдийн засгийн сургуулийн Маркетинг-Олон улсын худалдааны тэнхимийн багш, Док. Дэд проф Б. Даваасүрэн
3. Хүмүүнлэгийн их сургуулийн Бизнесийн сургуулийн Бизнесийн удирдлагын тэнхимийн багш, Док. проф Г. Болдбаатар
4. МУИС, Худалдаа үйлдвэрлэлийн сургуулийн Маркетинг, менежментийн тэнхимийн багш, Магистр Л. Бурмаа
5. Санхүү эдийн засгийн дээд сургуулийн Бизнесийн удирдлагын тэнхимийн багш, Магистр Б. Ганшагай
6. Монголын маркетингийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, “Нью-Эрдэм консалтинг” компанийн зөвлөх, Магистр Д. Одмаа
7. ММCG (Mongolian marketing consulting group)-ийн ахлах судлаач С.Долгорсүрэн
I шатны Хяналтын зөвлөлийн дарга:
· Монголын үндэсний дээд сургуулийн Эдийн засаг бизнесийн удирдлагын салбар сургуулийн Олон улсын худалдаа маркетингийн тэнхимийн эрхлэгч, Магистр Ч. Рэнцэнхорол
I шатны Хяналтын зөвлөлийн Гишүүд:
1. Монголын үндэсний дээд сургуулийн Эдийн засаг бизнесийн удирдлагын салбар сургуулийн Олон улсын худалдаа маркетингийн тэнхимийн багш Магистр Б. Галбаатар
2. Их засаг их сургуулийн Эдийн засаг, нягтлан бодох бүртгэлийн сургуулийн Эдийн засаг, нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн багш, Магистр Д. Заяамөнх
3. Улаанбаатар дээд сургуулийн Бизнес менежментийн тэнхимийн багш Магистр Ө. Энхтуяагэрэл
4. Энх-Орчлон дээд сургуулийн Бизнесийн удирдлагын тэнхимийн багш, Магистр Н.Ариунжаргал
2-р шатны Шалгаруулалтын зөвлөлийн дарга:
· Ерөнхий ивээн тэтгэгч, “АПУ” ХК-ийн маркетингийн газрын дарга Г.Баярмагнай
2-р шатны Шалгаруулалтын зөвлөлийн Нарийн бичгийн дарга:
· ШУТИС КТМС-ийн Маркетинг Үйлдвэрлэлийн профессорын багийн багш, Магистр. Ч. Энх-Амар
2-р шатны Шалгаруулалтын зөвлөлийн Гишүүд:
1. Монголын маркетингийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, “Монтулга” ХХК-ийн захирал Б.Ганбат
2. Монголын маркетингийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Skytel ХХК-ийн маркетингийн газрын дарга Ц.Пүрэвдорж
3. Монголын маркетингийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Удирдлагын академийн багш, доктор С.Жаргалсайхан
4. ММCG (Mongolian marketing consulting group)-ийн гүйцэтгэх захирал Д.Амгаланбаатар
нартаа талархал илэрхийлж, ажил, бүтээлийн өндөр амжилт хүсье.
ОЛИМПИАДЫН ДҮН ГАРЛАА
3.30-4.08 хооронд маш өндөр бүтээмжтэй явагдсан эдийн засгийн шинжлэх ухааны доктор, профессор Д.Дагвадоржийн нэрэмжит “Маркетингийн менежмент”-ийн улсын анхдугаар олимпиадын дүн 4.08-ны 20 цагт ntv телевизийн студид гарлаа.
Багийн дүнгээр:
МУИС-ийн ЭЗС-ийн Т.Энхбаясгалан ахлагчтай “MADE IN NUM” багийнхан шилжин явах цом, алтан медаль, мөнгөн шагналаар шагнагдаж, тэргүүн байрын өргөмжлөл хүртлээ.
СЭЗДС-ийн Н.Цэнгэл ахлагчтай “SYNERGY” багийнхан мөнгөн медаль, мөнгөн шагналаар шагнагдаж, дэд байрын өргөмжлөл хүртлээ.
МУИС-ийн ЭЗС-ийн Э.Балжинням ахлагчтай “GRIFFIN” багийнхан хүрэл медаль, мөнгөн шагналаар шагнагдаж, гутгаар байрын өргөмжлөл хүртлээ.
Шагналт байранд багаа удирдан, бэлтгэж оролцуулсан удирдагч багш Ц.Цолмон (МУИС,ЭЗС-MADE IN NUM баг), С.Мөнхбаяр (СЭЗДС-SYNERGY баг), Б.Батбаатар(МУИС,ЭЗС-GRIFFIN баг) нар шилдэг удирдагч багшийн шагнал хүртлээ.
Хувийн дүнгээр:
- 1-р байр: SYNERGY (СЭЗДС) - багийн ахлагч Н.Цэнгэл
- 2-р байр: MADE IN NUM (МУИС,ЭЗС) - багийн гишүүн Х.Цэнд
- 3-р байр: GRIFFIN (МУИС,ЭЗС) - багийн ахлагч Э.Балжинням
- Тусгай байр: MADE IN NUM (МУИС,ЭЗС) - багийн гишүүн Х.Золбаяр
- Тусгай байр: SYNERGY (СЭЗДС) - багийн гишүүн С.Мэнд-Амар
нар тус тус шалгаран мөнгөн шагнал, өргөмжлөл хүртлээ.
Мөн олимпиадын 1-р шатны багийн ахлагчдын дунд болсон Эссе бичих шатанд КтМС-ийн "Монгол маркетерууд" багийн ахлагч Ю.Энхзоригийн бичсэн эссе шүүгчдийн анхаарлыг онцгой татаж өндөр оноо авсан тул Д.Дагвадоржийн гэр бүлээс мөнгөн шагнал гардуулж дурсамж хадгаллууллаа.
Шагналт байранд орсон гурван багтаа баяр хүргэж олимпиадад оролцсон нийт багууддаа амжилт хүсье!
Үүний ялдамд олимпиадад багуудаа оролцуулж олимпиадыг амжилттай зохион байгуулахад идэвхийлэн оролцсон дараахь сургуулийн удирдлагууд болон багш, албан хаагчдад зохион байгуулагч ММХ, ШУТИС-ын КтМС болон II шатны зохион байгуулагч "АПУ" ХК-ны зүгээс халуун талархал илэрхийлье. Үүнд:
- МУИС-ийн Эдийн засгийн сургууль
- ШУТИС-ийн Компьтерийн техник, менежментийн сургууль
- ХААИС-ийн Эдийн засаг бизнесийн сургууль
- Санхүү эдийн засгийн дээд сургууль
- МУИС-ийн Худалдаа үйлдвэрлэлийн сургууль
- Хүмүүнлэгийн их сургууль
- Монголын үндэсний дээд сургуулийн Эдийн засаг, бизнесийн удирдлагын сургууль
- Улаанбаатар дээд сургууль
- "Энх-Орчлон" дээд сургууль
- Их засаг их сургуулийн Эдийн засаг, нягтлан бодох бүртгэлийн сургууль
Дэлгэрэнгүй зургийг эндээс үзнэ үү.
ЭДИЙН ЗАСГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР Д.ДАГВАДОРЖИЙН НЭРЭМЖИТ “МАРКЕТИНГИЙН МЕНЕЖМЕНТ” – ИЙН УЛСЫН АНХДУГААР ОЛИМПИАД
Монголын Маркетингийн Холбоо, Компьютерийн техник, менежментийн сургуулиас хамтран эдийн засаг, менежментийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиудын оюутнуудын дунд Эдийн засгийн шинжлэх ухааны доктор, профессор Д.Дагвадоржийн нэрэмжит “МАРКЕТИНГИЙН МЕНЕЖМЕНТ”-ийн улсын анхдугаар олимпиадыг 2011 оны 3-р сарын 30-наас 4-р сарын 8-ны хооронд хоёр үе шаттайгаар зохион байгуулагдаж байна.
Энэхүү олимпиадын зорилго нь маркетингийн менежментийн мэргэжлээр суралцагч оюутнуудын бүтээлч сэтгэлгээ болон онол-практикийн мэдлэг, ур чадварыг нээж харуулах, мэргэжлийн сургалтын агуулга, чанарыг үнэлэх, бизнесийн болон төр, олон нийтийн байгууллага, хамт олонд уг мэргэжлийн хэрэгцээ шаардлага, ач холбогдлыг өргөн сурталчлах, улмаар зах зээлийн нөхцөлд хөрвөх чадвартай, чадварлаг үндэсний маркетеруудыг системтэй бэлтгэх үйл хэрэгт хувь нэмэр оруулах явдал юм.
ММХ нь анхдугаар олимпиадыг КТМС-тай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд цаашид их дээд сургуулиуд жил жилээр хариуцан ММХ-той хамтран ажиллах боллоо.
Үүний ялдамд анхдугаар олимдиадыг хамтран зохион байгуулж бүхий л хүрээнд өндөр хариуцлагатай ажиллаж байгаа КТМС-ийн хамт олон, Маркетинг үйлдвэрлэлийн профессорын багийн хамт олонд талархаж буйгаа онцлоход таатай байна.
"Имидж (image)" сэдвээр нээллттэй хэлэлцүүлэг хийнэ.
Дараагийн Лхагва гараг буюу 9-нд маркетеруудын дунд "имидж" сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг хийхээр боллоо. Хэлэлцүүлэгт "Hat Factory" компанийн захирал Stephen Kreppel оролцоно. Та бүхнийг урьж байна.
Хөтөлбөр: 1. Хэлэлцүүлгийн сэдвийн үндсэн яриа (18.30-18.45 мин) “Hat factory” компаний захирал Stephen Kreppel 2. Нээлттэй хэлэлцүүлэг (18.45-20.00)
Оролцогчдын тоо: 25 хүн Хаана: МҮХАҮТ-ын 1-р давхар, хурлын танхимын дэргэдэх cafe Жич: Хэлэлцүүлэг үнэ төлбөргүй. Чөлөөт ярилцлага тул уух зүйлээ дотроосоо авах боломжтой. Бүртгэл: Д.Болдтой ярих, 99096400
Чөлөөт ярилцлага сонирхолтой боллоо.
Өнгөрсөн 16-ны Лхагва гарагт Монголын маркетингийн холбоо, МҮХАҮТ-аас зохион байгуулсан “Интернэт маркетинг” сэдвээр чөлөөт ярилцлагад хүрэлцэн ирж саналаа солилцсон маркетерууддаа баярлалаа. Ярилцлагын гол зорилго нь маркетерүүд хоорондоо чөлөөт байдлаар ярилцсанаар, монголын маркетингийн өнөөгийн байдалд тулгамдаад байгаа бэрхшээлийг хэрхэн оновчтой даван туулах, цаашид хамтран юуг бүтээж, юуг брэнд болгох талаар үр дүнд хүрэхэд санал бодлоо солилцох, харилцаа хүрээллээ тэлэх юм.
Анхны чөлөөт ярилцлагад Монголын маркетингийн холбоо, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, APU компани, Голомт банк, “Залуу маркетер” ТББ, Gobishine tour company, www.ASU.mn, Newmediamarketing agency зэрэг байгууллагын 20 орчим хүн оролцлоо. Интернэтийн өргөн сүлжээг ашиглаж маркетингийн үйл ажиллагааг хэрхэн оновчтой явуулж болох талаар сонирхолтой, үр дүнтэй яриа боллоо гэж дүгнэж байна. Ярилцлагын үеэр хэд хэдэн оновчтой саналууд гарснаар байгууллагын төлөөлөгчид өөр хоорондоо хамтран ажиллах эхлэл тавигдлаа.
Цаашид энэ чөлөөт ярилцлага маань тогтмол явагдах бөгөөд та бүхэн дараа долоо хоногоос гарах хуваарийн дагуу өөрийн оролцох хүсэлтэй сэдэв дээрээ ирж идэвхийлэн оролцоорой.
Монголын маркетингийн холбооноос зохион байгуулах гэж буй Маркетингийн улсын олимпиадын зохион байгуулалтын талаар МУИС-ын ЭЗС, ШУТИС-ын КТМС, ХААИС, Удирдлагын академи, СЭЗДС, ХҮДС, Улаанбаатар дээд сургуулиудын маркетингийн тэнхимийн доктор, профессор багш нар хуралдлаа. 2011 оны олимпиадын зохион байгуулалтыг ШУТИС-ын КТМС хариуцан ажиллахаар баталлаа. Олимпиадын 1-р үе шат нь онолын мэдлэгийг үнэлэх, 2-р үе шат нь практикт хэрэгжүүлэх чадварыг үнэлэх гэсэн байдлаар явагдах бөгөөд 03.30-04.08 хооронд зохион байгуулагдахаар эхний байдлаар товлолоо.
Мөн хурлаар багш нарын заах, арга зүйн семинарыг зохион байгуулах талаар ярилцаж 4-р сард “Орчин үеийн маркетингийн асуудлууд” сэдвийн хүрээнд хийхээр боллоо. Уг семинарыг Удирдлагын академи зохион байгуулах боллоо.
2011.02.16-нд 18.30 - 20.00 цагийн хооронд "э-Маркетинг, электрон худалдаа" сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг явагдана. Оролцохыг хүсвэл бүртгүүлнэ үү.
Хөтөлбөр: 1. Хэлэлцүүлгийн сэдвийн үндсэн илтгэл (18.30-18.45 мин) “Hat factory” компаний захирал Stephen Kreppel 2. Нээлттэй хэлэлцүүлэг (18.45-20.00)
Оролцогчдын тоо: 25 хүн Хаана: МҮХАҮТ-ын 1-р давхар, хурлын танхимын дэргэдэх cafe Жич: Хэлэлцүүлгийн үеэр cafe ажиллах болно. Бүртгэл: Д.Болдтой ярих, 99096400
Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын маркетингийн холбоо хамтран явуулсан “Монголын маркетингийн хөгжлийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд” сэдэвт зөвөлгөөн (нээллттэй хэлэлцүүлэг) 2011.02.11-д амжилттай болж өнгөрлөө. Зорилго: Монголын маркетингийн хөгжлийн өнөөгийн байдал, аж ахуйн нэгж бизнесийн байгууллагуудад маркетингийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд тулгарч буй бэрхшээлүүдийн талаар товч илтгэл сонсох, оролцогчдын санал бодлыг чөлөөтэй сонсож, туршлага солилцох, хамтарч ажиллах, төр засагт тавьж шийдвэрлүүлэх асуудлуудыг гаргаж ирэх Зөвөлгөөнд дотоодын их дээд сургуулиуд, бизнесийн байгууллага, зөвлөгөө, сурталчилгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 140 орчим хүний бүрэлдэхүүнтэй боллоо. “Hat factory” компаний захирал Stephen Kreppel, ММХ-ны ерөнхийлөгч, МУИС-ийн ЭЗС-ийн дэд профессор, доктор Б.Даваасүрэн, ММХ-ны удирдах зөвлөлийн гишүүн, Skytel ХХК-ийн маркетингийн албаны захирал Ц.Пүрэвдорж нар монголын маркетингийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлуудын талаар товч илтгэлээр эхэлж, дараа нь оролцогчдын дунд чөлөөт хэлэлцүүлэг явагдаж нийт 3 цаг үргэлжиллээ. Тодорхой үр дүнд хүрэхийн тулд дахин зөвөлгөөн зохион байгуулахаар боллоо. Хэлэлцүүлгийн үеэр санал хэлж амжаагүй, илүү ихийг мэдээлэхийг хүсвэл Хэлэлцүүлэгт саналаа оруулаарай.
2011.02.17-ний Пүрэв гарагт 17 цагаас Их дээд сургуулийн маркетингийн багш, хариуцах албан тушаалтан нарыг МУИС-ийн ЭЗС дээр болох ярилцлагад урьж байна. Хэлэлцэх асуудал: 1. Маркетингийн олимпиад зохион байгуулах 2. Багш нарын сургалт арга зүйн семинар зохион байгуулах
|